Энэхүү арга хэмжээг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга үг хэллээ. Тэрээр Монгол Улсын төрөөс гадаадын хөрөнгө оруулалт, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Өглөөний цай арга хэмжээнд Британийн тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Рио Тинто, Барклейс банк, Прайсвотерхаускуперс, Ланд Ровер, Кембрижийн Их Сургууль зэрэг 100 орчим компанийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Тус арга хэмжээний илтгэгчээр Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр уригдан хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр илтгэл тавьж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулсан байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.