Чиний сэтгэлд
миний орон зай хэр ихийг мэдэхгүй ч миний чамайг хайрласан хайр
багтахаар тийм уужим биш гэдэгийг мэднээ хайр нь.Урьд нь бол ганцхан би л
хайртай байхад болно гээд л чинийхээ хажууд байх гэж тэмүүлдэг
байсансан.Гэхдээ өөрийхөө хайртай хүнээс хүйтэн хөндий үнсэлт тэврэлтийг
хүлээж авахдаа сэтгэл минь уйлдаг байсаныг чи минь даанч анзаараагүй
байх.Чамайгаа дэндүү их хайрласандаа, дэндүү их нандигнасандаа чин
сэтгэлээсээ чамайгаа энхрийлсэн энхрийлэл бүрийг минь үл тоогоод
өнгөрөхөд чинь сэтгэл минь ямар их гунидаг гээч.Чи даанч намайг
ойлгохгүйлдээ.

Хамгийн сүүлд орхиж яваад буцаад ирэхэд чинь би жаргалтай байхаасаа
илүү айж байсан.Ахиад намайг гомдоохвий ахиад би хайртыгаа алдахвийдээ,
өнгөрсөн аймшигтай өдрүүдийн шаналалыг би ахиал мэдрэхвий гэж айж
байсан.Би чамд ямар их итгэж байлаа, намайг одоо орхихгүйээ гэж бодож
суухад чи намайг орхисон.Тэр их итгэл ганцхан хормын дотор замхархад
намайг ямар их шаналсаныг ямар их уйлсаныг чамд ямар их гомдсоныг чи
ойлгохгүйээ.Магадгүй ирээдүйд ойлгоно, гэхдээ би чамайг ойлгоосой гэж
хүсдэггүй.Би чиний сэтгэлийг өчүүхэн ч болов битий сэвтээсэй гэж надад
гуниг амсуулах бүрт чинь залбирдаг.Чи минь л жаргалтай байгаасай
гэсэндээ .