Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тэмүжин –
нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүжин –
сумын зэвнээс гараагүй юм

Тэмүжин –
Өүлэн эхээс төрсөн юм

Тэмүжин –
өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс
доголон нулимст хорвоод

Аврах тавилан
мөхөс долоон үеийн тэртээд

Атаа хорслын
манцуйд Есүхэйн хөвгүүн өсөж

Аян дайны
онгодоор есөн тугаа тахисан юм

Оонын халиун
зоо шиг халхын саруул талд

Онгон цагаан
тамга шиг гэрээ тэр барьсан юм

Онон мөрний
савд хур шиг шаагих адуунаас

Онгон хоёр
загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо
өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж