
Харин энэ долоо хоногийн сүүлээр Хэнтий, Завхан, Төв, Архангайчууд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Аймаг бүр баяр наадмын хөтөлбөрөө гаргасан байх агаад төвийн бүсийн даншиг болох Төв аймгийнхан цэвэр цусны болон нэг, хоёрдугаар зэргийн эрлийз адууг аймгийн хэмжээний наадмаар уралдуулахгүй хэмээгээд байсан. Энэ сарын 26-ны өдөр азарга, хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 27-нд их нас, шүдлэн, 28-нд соёолон, даагаа уралдуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байсан ч уяачид болон наадамчдын хүсэлтээр эрлийз ангиллын хурдан морьдыг уралдуулахаар болсон сурагтай.
Энд нэмж сонирхуулахад 90 жилийн ойгоор 90 морин хуурч, 90 уртын дуучин, 90 бүжигчин баяр наадмын нээлтэнд оролцох ажээ.
Эх сурвалж: www.todmagnai.mn