О.Магнай яагаад орон сууцны үнэд халддаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

О.Магнай яагаад орон сууцны үнэд халддаггүй вэ?

Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 149800 төгрөгөөр хэмжигддэг ч сүүлийн саруудад орон сууцны үнэ гэрлийн хурдаар өсч, орон байргүй иргэдийн хувьд найман хувийн зээл мөрөөдөл болж хувирав. Нэг ёсны хөдөлмөрийнх нь үнэлэмж доогуур атал орон сууцны үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхтай бараг дүйж очиж байгаа юм. Дээр нь өндөр үнэтэй тэрхүү орон сууцууд чанар муутай байгааг иргэд гомдоллох болсон. Харин үнэ ханш, чанаргүй бүхэнд хяналт тавих ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ хугацаанд таг дүлий царайлж дарга О.Магнай нь “Орон сууцны үнэ бараг өсөөгүй, 1 м2 тутамдаа 200-300 мянган төгрөгийн өсөлт мэдрэгдсэн” гэх байр суурийг сарын өмнө илэрхийлж байсан бол маргааш зарласан хэвлэлийн бага хурлаараа ч орон сууцны үнийн талаар тодорхой мэдээлэл хийхгүй нь бололтой. “Монгол ньюс” мэдээллийн төвд зарлаад байгаа уг хурлаар сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, “НИК” ХХК-тай холбоотой шүүх хурал, “Хүчит шонхор” хүнсний захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаарх мэдээлэх гэнэ.

Арай иргэдийн хэлээд байгаачлан улстөрчид нь барилгын бизнес эрхэлдэг болохоор О.Магнай дарга хулчийгаад үнэ тэнгэрт хадтал хөөрөгдсөн ч халдаж чадахгүй, жижгүүдээр л гарынхаа чилээг гаргадаг болсон юм биш биз дээ. Энэ тохиолдолд О.Магнай дарга ажил хийсэн дүр эсгэж суухаар шууд огцорсон нь дээр. Чаддагт нь ажлаа өгвөл ард түмэнд хэрэгтэй.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж