Аланис Мориссетт реппер Сөүлай нар гэрлэжээ | News.MN

Аланис Мориссетт реппер Сөүлай нар гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Аланис Мориссетт реппер Сөүлай нар гэрлэжээ

Канадын рок дуучин Аланис Мориссетт /Alanis Morissette/ реп дуучин Соулей /Souleye/ нар хуримаа хийсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Энэ талаар Аланис өөрийн Твиттер болон Фейсбүүкээрээ дамжуулан нийтэд мэдэгдсэн бөгөөд тэрээр “Сайн байна уу, залуусаа. Сөүлай бид хоёр хуримаа хийсэн талаар дуулгаж байгаадаа маш их баяртай байна” гэж бичсэн байна. Сөүлайгийн жинхэнэ нэрийг нь Марио Тредвей гэдэг бөгөөд тэд тавдугаар сарын 22-нд АНУ-ын Лос Анжелес хотод хуримаа хийсэн гэж “People” сэтгүүлд бичжээ.

Аланис Мориссетт 1974 онд Канадад төрсөн бөгөөд дуучин, дууны хөгжим зохиогч юм. Тэрээр 16 удаа Жюногийн шагнал, долоон удаа Грэммийн шагналыг хүртэж байсан. Түүний 1995 онд анх гаргасан “Jagged Little Pill” цомог нь эмэгтэй дуучдын анх гаргасан цомгуудаас хамгийн олон хувь борлогдсон цомог гэж тооцогддог бөгөөд дэлхий даяар 30 гаруй сая хувь зарагдсан байна. Түүнээс хойш тэр 1998 онд “Supposed Former Infatuation Junkie” цомгоо гаргасан бөгөөд мөн амжилттай зарагдаж байжээ. 2005 онд Аланис Мориссетте АНУ-ын иргэн болсон хэдий ч Канадын иргэншлээ алдаагүй. Одоо Аланис гурав дахь цомгон дээрээ ажиллаж байгаа гэнэ.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.179.19.178

Манай FOCUS төв 2007 оноос эхлэн дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургууль хэлний бэлтгэлд оюутан залуусаа зуучлан сургаж эхэлсэн бөгөөд энэ удаа зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх сонирхолтой байгаа оюутан залуус сурагчиддаа 2 төрлийн зуны хөтөлбөрийг санал болгож байна
Сингапур улс дах Англи хэлний зуны сургалт 1 болон 2 сарын хугацааны сонголттой Өид өүхэн хамтарч ажилладаг сургуулиудтай тусгайлан хийсэн гэрээний дагуу хямдралтай багцын үнээр үйлчилж байна
Европ Англи хэлний сургалт – амралт 2010 хөтөлбөр Тус хөтөлбөрийн хүрээнд Англи Бельги Ирланд улсууд руу өюутан сурагчдыг зуны богино хугацааны сургалтаар явуулж байна Тус хөтөлбөрийг Бельги Улс дах Монгол Улсын Элчин Сайдын Яам дэмжин хамтран зохион байгуулж байна
Утас 315453 erw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж