Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Мянга мянган хөгжим сонирхогчдыг гайхамшигт дуу хоолойгоороо байлдан дагуулсаар ирсэн дуучин Женнифер Лофез 44 насны босгыг алхаж байна. Тэрээр 1969 оны долоодугаар сарын 24-ний өдөр мэндэлж өдгөө Грэмм, Латин Грэмм болон “American music awards”-аас тус тус  хоёр удаагийн шагналын эзэн болсон дэлхий даяар алдартай дуучин болжээ. J Lo энэ жилийн төрсөн өдрөө урьдын адил хайртай гэр бүл болох найз залуу Каспер Смарт болон Макс Эмми ихрүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 

Нэрт дуучны энэ удаагийн төрсөн өдрөөр залуу амраг Касперийнх нь сэтгэл хөдөлгөм үгтэй мэндчилгээг шар хэвлэлүүд ихэд онцолж байна.  Каспер хөгжмийн ертөнцийн од хайртдаа “Төрсөн өдрийн мэнд мэнд хүргье, миний хамгийн үзэсгэлэнт, дур булаам, хөгжилтэй, өхөөрдөм бамбаруушхан минь, хайртай шүү” хэмээн твиттертээ бичсэн нь ийнхүү олон хүнд таалагдсан бололтой. Учир нь насны зөрүүтэй хосуудыг салах гэж буй цуурхалууд сүүлийн үед нэг бус удаа гараад байсан юм.


Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж