Ливид АНЭУ-ын элчин сайдын яамны байр руу халджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Ливид АНЭУ-ын элчин сайдын яамны байр руу халджээ

Ливийн нийслэл Триполи хотод байрлах Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны байранд өнөөдөр өглөө халдлага гарсан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Аз болоход энэ үеэр хүний амь нас эрсдсэн болоод гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Элчин сайдын яамны хамгаалалтын албаныхны мэдээлснээр  халдлага үйлдэгсэд тэсрэх бөмбөг тавьснаас гал гарсан хэмээн мэдээлж байгаа ч хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөд эрт байна, мөрдөн шалгалт үргэлжилж байна хэмээн АНЭУ-ын дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

2011 онд Ливийн экс удирдагч, хурандаа  Муаммар Каддафийн дэглэмийг түлхэн унагасанаас хойш тус улс дахь гадны элчин сайдын яамдын байр руу халдсан тохиолдол гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд Триполи хот дахь Францын элчин сайдын яамны байранд халдлага гарч их хэмжээний эд материалын хохирол амссан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж