Төв аймгийн замд томоохон осол болжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Төв аймгийн замд томоохон осол болжээ

Өнгөрсөн
шөнө /07.25/ Төв аймгийн нутаг дэвсгэрт нэгэн авто осол гарч хоёр хүн газар
дээрээ амиа алджээ. Ослын шалтгааныг одоогоор цагдаагийнхан тодруулж
байна.

Эх сурвалжаас авсан мэдээгээр бол Дундговь аймгийн
Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Улаанбаатар хотоос сум руугаа явж
байсан бөгөөд гэнэт хажуугаас нь мотоцикльтэй хоёр хүн орж ирснээс болж
газар дээрээ нас барсан байна. Талийгаач хотод ойн арга хэмжээнийхээ
ажлыг хөөцөлдөн ирсэн бололтой. Учир нь маргааш Дэлгэрхангай сумын 90
жилийн ой болох байсан агаад одоогоор ойн арга хэмжээг тодорхойгүй
хугацаагаар хойшлуулжээ. Засаг даргаас гадна мотоцикльтэй явж байсан нэг
залуу амиа алдсан бол бусдынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж