
Эх сурвалжаас авсан мэдээгээр бол Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Улаанбаатар хотоос сум руугаа явж байсан бөгөөд гэнэт хажуугаас нь мотоцикльтэй хоёр хүн орж ирснээс болж газар дээрээ нас барсан байна. Талийгаач хотод ойн арга хэмжээнийхээ ажлыг хөөцөлдөн ирсэн бололтой. Учир нь маргааш Дэлгэрхангай сумын 90 жилийн ой болох байсан агаад одоогоор ойн арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Засаг даргаас гадна мотоцикльтэй явж байсан нэг залуу амиа алдсан бол бусдынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.
Н.ГЭГЭЭ