Хакухо аймгийнхаа ойгоор барилдахгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Хакухо аймгийнхаа ойгоор барилдахгүй

Төв
аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой маргааш эхэлнэ. Тус аймгаас
төрөн гарсан Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо
М.Даваажаргал аймгийнхаа баяр наадамд барилдана гэж байсан билээ.
Харамсалтай нь өнгөрсөн башёд түрүүлж, 26 дахь түрүүгээ авахдаа бага
зэргийн бэртэл авсны улмаас барилдахаа больсон байна. “Үндэсний бөхөөр
барилдсан бол” хэмээн харамсаж суудаг ард түмний хүслийг гүйцээн
аймгийнхаа ойд зодоглохоор бэлдэж байсан ч ийнхүү больсон байна. Уг нь
Хакухо М.Даваажаргалд Японы мэргэжлийн сумогийн удирдлагаас үндэснийхээ
бөхөөр барилдах зөвшөөрөл өгсөн байжээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж