Дэлхийн хамгийн халуухан DJ Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн халуухан DJ Монголд ирлээ

Дэлхийн хамгийн халуухан эмэгтэй DJ Da Candy Монголд ирлээ. Тэрээр манай улсад гурав хоногийн турш саатах бөгөөд маргааш, нөгөөдөр Монголын залууст зориулсан тусгай шоунуудад оролцох аж.

Маргааш “Мишээл” экспод болох “Exotic Fashion” шоунд оролцох бол нөгөөдөр хаалтын шоуг Centro club-т хийх аж.

“Exotic Fashion” шоуны тухайд “Galaxy Events”-ынхан хийж байгаа бөгөөд дэлхийг байлдан дагуулж буй хөгжмийн гайхалтай хэмнэлд “Торго” салоны шилдэг бүтээлүүд хэрхэн амилахыг харуулахаар зэхээд байгаа гэсэн шүү. Үргэлж шинэ содон зүйлсээр бэлэг барьдаг тэд энэ удаад ч гайхамшигт уран нугаралт, бөөгийн бүжиг, эзэнт гүрний загварын шоуг толилуулахаас гадна дүүжин, тэнцэрийн үзүүлбэрээр бэлэг барих нь ээ.

Харин уг шоуг дэлхийн хамгийн халуухан эмэгтэй DJ Da Candy-ын хамт Румины DJ Gabriel болон монголын шилдэг DJ нарын нэг DJ Zoloo залуусыг хөгжмийн хэмнэлд захирах нь ээ.

Маргааш “Мишээл” экспод болон нөгөөдөр "Сentro" club-т болох шоунууд таныг хүлээж байна. Тасалбар нь 20 мянган төгрөг гэсэн шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж