Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Урин дулаан зун цаг болоод ч тэрүү найман настай балчираас наян настай өндөр настнууд маань өнгө өнгийн хувцсаар гоёдог. Тэгвэл сүүлийн үед албан байгууллагууд өөрсдийн гаднах талбайдаа эрчимтэй тохижуулалт хийн гангарч байна. Байгууллагынхаа тохижолтонд анхаараад зогсохгүй их хотын өнгө үзэмжийг сайжруулж байгаа нь сайшаалтай. Хэдийгээр гадаа талбайдаа анхаарал хандуулдаг албан байгууллагууд цөөхөн ч өмнөх жилүүдтэй харьцуулахад олширч байгаатай хүн бүр санал нийлэх бизээ. Цаашлаад нэгнээсээ жишээ авч байгууллагууд өөрсдийн гаднах талбайн тохижуулалтанд анхаараад байвал Улаанбаатар хот маань ч улам л өнгөтэй болно доо.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж