Елена Исинбаева
Фото: Виталий Белоусов / РИА Новости
«Миний карьер дэлхийн аваргын тэмцээн дээр төгсөх нь 100 хувьтай. Тэр үе миний хувьд маш хүнд байх ч би бүхий л чадлаа харуулахыг хичээнэ гэдгээ Исанбаева амлажээ. «Үзэгчид хөгжөөн дэмжигч нараас би асар их дэмжлэгийг хүлээж байна. Зурагт хуудас уриа бичиж, зүгээр л дэмжин орилж дуртай зүйлээ хийн надад эрч хүч, итгэл өгөөрэй! Суугаад хэрэггүй, Чимээгүй байгаад хэрэггүй. Надад саад болно гэж бүү ай» гэж хэлсэн тамирчин бүсгүйн үгийг «Интерфакс» агентлаг иш татсан байна.
Өөрийн шийдвэрээр бусад тамирчдад өмнө ярьж байсан шигээ Риогийн олимп хүртэл үлдэхгүй гэдгийг хэлж байна хэмээн Исинбаева онцлов. «Би та нараас 10 насаар ах, тиймээс ч та нар өөрсдөө зүтгээд миний амжилтыг үргэлжлүүлээрэй» гэж тэр залуу тамирчдадаа захиасаа хэлжээ.
Елена Исинбаева энэ жил 31 настай. Тэрээр 2004, 2008 оны олимпийн тоглолтоос алтан медаль хүртэж, 2012 оны олимпоор хүрэл медаль авч байлаа. Исинбаева Оросын гавьяат тамирчин цолтой, мөн тэрээр эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 28 удаа тогтоосон ба 5,06 метрийн дээд амжилт нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа.