Дотооддоо олборлосоноо бүрэн боловсруулна

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Дотооддоо олборлосоноо бүрэн боловсруулна

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас 2016 он гэхэд гарах боломжтой болох нь.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн техникийн зураг төслийг хийх ажлын гэрээнд өнгөрсөн тавдугаар сард Уул уурхайн яам болон Япон улсын “Тоёо инженеринг”, ДГТБҮ ХХК-ууд гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар инженерийн тооцоо судалгааны ажлуудыг хийж байгаа гэнэ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монголдоо олборлосон газрын тосыг бүхэлд нь боловсруулах боломж бүрдэх юм. Түүнчлэн хоёр хөрш улстайгаа өөрийн оронд олборлосон тосны хэмжээнд гурван улсын хооронд байгуулсан худалдааны SWAP нөхцөлөөр түүхий эдийн хангалтыг шийдэхээр яриа хэлэлцээр хийж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж