Олон улсын модон бємбєгийн тэмцээнд манайх оролцож байна | News.MN

Олон улсын модон бємбєгийн тэмцээнд манайх оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Олон улсын модон бємбєгийн тэмцээнд манайх оролцож байна

ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн тєв Петропавловка хотноо энэ сарын
09-14-ны єдрүүдэд Олон улсын модон бємбєгийн нээлттэй III дугаар тэмцээн
эхэлж байна. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Тайвань, Малайз зэрэг дөрвөн
орны 100 гаруй баг тамирчид оролцож байгаа ба Монголын талаас
Улаанбаатар хотын  болон Дархан –Уул аймгийн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг
тамирчид оролцож байгаа юм. Монголын тамирчдын хувьд энэхүү тэмцээн нь
энэ сарын 25-27-нд болох улсын аварга, энэ оны наймдугаар сард Уганда
улсад болох оюутны ДАШТ, 12 дугаар сард Оман улсын Мускат хотноо болох
Ази тивийн элсний II дугаар наадамд оролцоход ур чадвар, арга техникээ
дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ, сорилт болох ажээ.
П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж