жил Хэнтий, Завхан, Архангай, Төв гэсэн дөрвөн аймаг түүхт их ойгоо
тэмдэглэж байгаа билээ.
Завхан аймгийн хувьд ойн үйл ажиллагаа энэ сарын
23-аас шагайн харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр 2222 морин хуурчын
тоглолт болох ажээ. Энэхүү морин хуурчдын тоглолтод зөвхөн Завхан
аймгийн морин хуурчид оролцож байгаагаараа онцлог юм. Манай улсад урьд
өмнө нь ийм олон морин хуурч нэг дор тоглож байгаагүй бөгөөд түүхэн үйл
явдал болж байгаа юм байна. Мөн тус аймгийн 90 жил тохиож байгаагаас
гадна Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ой давхар тохиож байгаа юм.
Тиймээс тус аймгаас олон сайхан бүтээн байгуулалт хийснээ аймгийнхаа
ойн энэ өдрүүдэд нээх бөгөөд Монгол улсын аварга С.Шагжийн хөшөө, Монгол улсын
Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын хөшөөг нээж ард олондоо
сонирхуулах юм байна.