Шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэв

ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ хилийн үнийг нэмэгдүүлэх тухайгаа мэдэгджээ. Энэ нь манай улсад нөлөөлөх үү гэсэн асуултыг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр хөндөн тавьсан юм. Асуултад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ийн хариулав.

-ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн. Зөвхөн ОХУ-д төдийгүй дэлхий дахины хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь Египет, Сирид болж буй хямралтай холбоотой. Энэ удаа ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийхээ татварыг нэмэгдүүлж, хилийн үнэ нь 35-36 ам.доллараар өсөхөөр байгаа ч бид энэхүү өсөлтийг татвараар зохицуулж буй учир манайд үнэ өсөхгүй байх боломжтой гэлээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж