Тайсон Гей Нью-Йоркт уралдахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тайсон Гей Нью-Йоркт уралдахгүй

АНУ-ын шилдэг спринтер Тайсон Гей ирэх амралтын өдрөөр Нью-Йорк хотноо болох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Эрдэнийн лиг”-ийн ээлжит уулзалт тэмцээнийг өнжих бололтой. 100 метрийн гүйлтийн төрөлд Усаин Болт гэгч агуу өрсөлдөгчтэй тэрбээр дэлхийн хамгийн хурдан хүний жагсаалтад хоёрдугаарт эрэмбэлэгддэг билээ.
Тайсон Гейн гол өрсөлдөгч Болт өнгөрсөн долоо хоногт Ослод болсон ээлжит цувралд бэртлийн улмаас оролцоогүй бол энэ удаагийн 100 метрийн уралдааныг Болт биш харин Гей өнжихөөр болжээ. Хэдийгээр Тайсон Гей ямар нэг бэртэл аваагүй боловч түүний бие төлөөлөгч Марк Уэтморын хэлснээр дэлхийн аваргад амрах хугацаа шаардлагатай байгаа гэнэ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж