“Хакухо” будааг Монголд тариална | News.MN

“Хакухо” будааг Монголд тариална

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Хакухо” будааг Монголд тариална

Их аварга Хакухо Даваажаргал эх орондоо будаа тариалах төсөл хэрэгжүүлэхээр ирсэн байна. Тэрбээр Япон Улсад Хоккайдо арал дээр амьдардаг. Өвөлдөө хасах 30 хэм хүртэл хүйтэрдэг энэ арлын цаг агаар манай улстай тун адил төстэй аж. Японы хамгийн амттай будаа энэ арал дээр ургадаг, өөрөөр хэлбэл, манай улсад тариалах боломж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Мөн энэ хотын аялал жуулчлалын сайдаар Хакухо Даваажаргал сонгогдсон байна. Ингээд тэрбээр Япон, Монгол хоёр орны гүүр байх үүднээс эхний ажил болгож эх орондоо будаа тариалах төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Хоккайдо хотын удирдлагууд манай оронд хүрэлцэн ирж , будаа тариалах газар болон цаг агаар гээд судалгаа шинжилгээний ажилдаа хэдийнээ орсон байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол орны аль ч хэсэгт будаа тариалах нөхцөл боломжийг хайх юм байна. Мөн техник технологийг нэвтрүүлж, энэ чиглэлийн мэргэжилтэнг Япон болон Монгол Улсад бэлтгэхээр төлөвлөөд байгаа аж. Будаа тариалах төслийн нэр Хакухо, бэлэн болсон будаагаа ч Хакухо гэж нэрлэхээр шийдсэн байна.
Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2010-06-09 203.160.53.2

Даша нэрийг чинь болоод мэдээний гарчгийг тань харвал Монгол хүн биш бололтой юмаа Будааг тариалах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж