Усанд осолдсон охины цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Усанд осолдсон охины цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөнд өнгөрсөн сарын 21-ний өдөр 11 настай М гэгч охин усанд унаж осолдон тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын бүлгийн аврагчид цогцсыг эрж хайсаар байсан билээ. Талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр эрлийг энэ сарын 3-ныг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байсан юм. Эрлийг дахин үргэлжлүүлж эхлээд байсан бөгөөд өчигдөр 20.40 цагийн орчим тус аймгийн Түнхэл сумын нутаг “Хустын булан” гэдэг газраас цогцсыг олсон байна. Уг хэргийг тус, аймгийн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж