Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Морь унаж яваа мэт дэггүй содон хөдөлгөөнтэй “Gangnam Style”-ийн од Psy одоогоор уран бүтээлээс гадна зарим нэг зар сурталчилгаанд тоглох саналд дарагдаад тун завгүй байгаа бололтой. “Gangnam Style”-ээр хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж, YouTube-ийн дээд амжилтыг хүртэл эвдсэн тэрээр саяхан нэгэн зар сурталчилгаанд тоглох санал хүлээн авч, Лос-Анжелост ирээд байгаа нь энэ аж.

Хэдийгээр морь унаж яваа мэт бүжиглэж байсан ч морь хөлөглөснөөр хэзээ ч олны өмнө гарч байгаагүй Psу энэ удаа цагаан зүсмийн морь унаж, сурталчилгаанд тоглож байгаа гэнэ. Харамсалтай нь, түүний унасан морь хиймэл морь аж. Psу-ийн тоглосон реклам тун удахгүй үзэгчдийн хүртээл болох учраас яг юуны сурталчилгаанд тоглосноо тэрээр нууцалж байгаа гэнэ. 

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж