Ширээний теннисний нээлттэй тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний нээлттэй тэмцээн болно

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, БТС-ын хороо, Ховд аймгийн ширээний теннисний холбооноос олон хотын нээлттэй тэмцээний ирэх наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд аймгийн Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээний зорилго нь Ховд аймгийн бахархал, олон ястны онцлогийг бүс, улс хөрш зэргэлдээ улсуудын түвшинд сурталчлах, ширээний теннисний шилдэг тамирчдыг шалгаруулах, Монгол улсын гавьяат багш, ахмад дасгалжуулагч С.Базар болон ахмад тамирчдыг алдаршуулах, харилцан туршлага солилцоход оршино.

Тэмцээн өсвөр үеийн эмэгтэй, эрэгтэй (17 ба түүнээс доош нас), залуучууд (эмэгтэй 18-34 нас, эрэгтэй 18-39 нас), ахмад (эмэгтэй 35-аас дээш, эрэгтэй 40-с дээш) гэсэн ангилалаар явагдана. Бүх насанд эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, эмэгтэй, эрэгтэй багийн тоглолт гэсэн төрлөөр явагдана. Нэг багт гурван тамирчин байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байж болно.

Тэмцээний техникийн зөвлөлгөөн наймдугаар сарын 14-ний 13.00 цагт Ховд аймгийн Спортын ордонд болох ажээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж