“Монгол газар”-ын эзэн Ц.Мянганбаяртай холбоотой дуулиан бараг тасардаггүй. Энэ удаад ч Хадгаламж банкны хэрэгтэй холбоотойгоор түүнтэй хамаатай асуудал сөхөгдөөд байна. Монголын урдаа барьдаг сайхан хүүхэн болгоныг мөнгөөр зодож “өвөртөлж” чаддаг Ц.Мянганбаяр хүнийхээ хувьд, бизнесийнхээ хувьд ч халтай нэгэн бололтой. Түүний тарьсан балгаас болж монголчууд багагүй хохирол амссан бол энэ удаад ч Ц.Мянганбаяраас болж бас нэгэн банк үүдээ хаахад хүргэсэн байна. Алтны орд болох Олон овоотынхоо лицензийг Монголын хоёр ч банкинд барьцаанд тавьсан нь дампууруулах гол шалтгаан нь болсон. “Анод”, “Зоос” банкнаас Олон овоотынхоо лицензийг барьцаалж ихээхэн хэмжээний зээл авчихаад өгөөгүйгээс болж дээр банкиуд дампуурахад хүрсэн билээ. Тэгвэл Олон овоотын төслийг нь худалдаж авсан “Хадгаламж” банкны хувь эзэмшигч, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү түүний худлаа хэлж, хуурамч нөөц тогтоолгосноос нь болоод хамаг бизнесээ алдаад байгаа юм. Ийнхүү хүүхний эрлэг болсон Ц.Мянганбаяр банкны эрлэг гэсэн бас нэгэн хочтой болоод авлаа. Ямар ч байсан ганцхан төслөөр гадаад дотоодын банкуудыг санхүүгийн хүндрэлд аваачиж чаддаг Ц.Мянганбаярын хүн хуурах арга хэнийг ч дагуулахааргүй бололтой. Хуурамч нөөц тогтоолгосон хэрэгтээ тэрбээр тун удахгүй хуулийн байгууллагын хаалгыг ч татаж магадгүй болоод байна.
Ж.ГЭГЭЭ