Нүцгэн испаничууд дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Нүцгэн испаничууд дээд амжилт тогтоов

Испанийн Альмерия мужийн Вера хотод нүцгэн сэлэгчдийн тоогоор дэлхийн дээд амжилт тогтоожээ. Ням гаригт наранд шарлагын газар болсон арга хэмжээнд 729 хүн оролцлоо гэж El National мэдээлэв.

Фото: Jorge Guerrero / AFP

Арга хэмжээнд оролцогсдыг тоолохын тулд тусгай хүн томилогдсон байв. Усанд сэлэлтэд 600 нүцгэн хүн оролцоно гэж байсан ч өөрийн хүслээр ирсэн хүний тоо түүнээс ч их байжээ. Гиннесийн дээд амжилтын ном энэ үзүүлэлтийг хүлээн зөвшөөрвөл өмнөх дээд амжилт нь эвдэгдэх юм. Хотын захиргаа энэ арга хэмжээ нь хүмүүнлэгийн шинжтэй, мөн жуулчдыг татсан хэмээн зөвшөөрөл олгосон гэнэ.

Нутгийн хэвлэлд өгүүлсний дагуу өмнөх дээд амжилтыг Шинэ Зеландын 506  нүцгэн хүн оролцсон сэлэлт тогтоожээ. Гэхдээ Гиннессийн номын сайтад дэлхийн дээд амжилтын 2011 онд 413 нүсгэн британичууд тогтоосон гэж мэдээлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж