Голомт банкны азтанууд батламжаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Голомт банкны азтанууд батламжаа гардлаа

ГОЛОМТ БАНКНЫ “ЗОРИЛГОО САНХҮҮЖҮҮЛЬЕ” АЯНЫ АЗТАНУУД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Банк санхүүгийн шилдэг үйлчилгээ, шинэлэг технологиор салбартаа тэргүүлэгч Голомт банк “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяныг 2013.02.25-наас 2013.07.15-г хүртэл амжилттайгаар явуулж дууслаа.

Харилцагчид Голомт банкны хадгаламж, зээл, харилцах, карт, интернэт банк, мөнгөн шилжүүлэг тэргүүтэй нийт 9 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авсанаар оноо цуглуулан урамшуулалт аянд оролцох эрхтэй болсон юм.

Урамшуулалт аяны хугацаанд цуглуулсан оноог нь харгалзан харилцагчиддаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг үнэ төлбөргүй авах, худалдаа үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх болон урамшуулалт аяны сугалаа авах зэрэг урамшууллыг олгосон бөгөөд нийт 4,714,442 сугалаа харилцагчидад очсон байна.

Урамшуулалт аяны хоёрдахь удаагийн тохирлын арга хэмжээг 2013.07.19-нд Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан явуулж азтанууддаа тодруулсан байна.

Энэ удаагийн тохирлын супер азтануудаар Амаржаргалын Эрдэнэбат, Пүрэвдоржийн Чинбат, Цэрэндашийн Мөнхцэцэг гэсэн 3 харилцагч тодорсон бөгөөд Голомт банк тэдний эрхэм зорилгийг 10, 20, 30 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлжээ.

Ийнхүү сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяныхаа хүрээнд азтай 6 харилцагчиддаа эрхэм зорилгоо бодит болгоход нь бодитоор тус боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж