Автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Байгаль орчин” нэртэй уулзварын авто зам дээр “ДАР-….” улсын дугаартай  суудлын хоёр автомашин мөргөлдсөн хэрэг өчигдөр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ын аврагч нарыг очиход уг ослын улмаас нэг эрэгтэй нь газар дээрээ амиа алдаж,  гурван хүн гэмтэл, бэртэл авсан байдалтай байсан аж. Гэмтэл бэртэл авсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, амиа алдсан зорчигчийн цогцсыг зохих газарт нь хүлээлгэн өгсөн байна. Хэргийг тус аймгийн холбогдох байгууллагууд шалгаж эхлээд байна.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж