Сири: S-300 нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Сири: S-300 нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр

ОХУ-аас зенитийн пуужингийн S-300 цогцолбор авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж Сири мэдэгдэв. 

Сирийн Ерөнхий сайдын орлогч Кадри Жемиль ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Москва хотноо уулзсаны дараа дээрх мэдэгдэл хийсэн тухай “Коль Исраэль” радио станцаар мэдээлжээ.

Жемиль ярьснаар, Дамаск Кремльтэй дайнд сүйрсэн эдийн засгийг сэргээхэд зээл авах тухай хэлэлцээр хийж байгаа гэнэ. Олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид болон мэргэжилтнүүд тооцохдоо иргэний дайны явцад Сири 33 тэрбум ам.долларын хохирол амсаад байгаа гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж