
Тэмцээнд ОХУ, БНСУ, Тайвань, Казакстан, Ардчилсан Солонгос, Малайз, Бангладеш, Хонгконг зэрэг 10 орны 120 гаруй тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч орны хувьд Монголоос 24 тамирчин хоёр төрөлд цэц сорих юм. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар багтжээ. Баг тамирчид сүүлийн нэг сарын хугацаанд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын нөхөн сэргээх сувилалд байрлаж, бэлтгэлээ базаасан байна. Тэмцээнд оролцох Казахстаны тамирчид өнгөрөгч бямба гаригт Монголд ирж, өдгөө манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
Б.БИЛЭГ