Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тун удахгүй болох гэж байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал 9.4 мянган га талбайд тус тус тариалсан байна. Харин ургац хураалт энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. “Намрын ногоон өдрүүд-2013”-ын хүрээнд ҮХААЯ-наас Хан-Уул дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Т.МАША