Баянзүрх дүүрэг цэцгэнд умбана

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэг цэцгэнд умбана

Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгийн газраас зарласан тус дүүргийн цэцэрлэгжилт, тохижилт, зүлэгжилтийн тендерт “Eternal Garden” компани шалгаран ажиллаж эхэлжээ. “Eternal Garden” компани нь зүлэгжилт, цэцэрлэгжилтийн ажлыг мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэдэг ба энэхүү ажилд ХААИС-ийн мэргэжлийн ангийн 40-60 оюутнууд ажиллуулж байгаа юм байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 1-нийг хүртэл цэцэрлэгжилтийн ажил явагдана. Энэ ажлын хүрээнд нийт 29 мянган метр талбайг зүлэгжүүлэх аж. Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл, Чулуун овоон дээр 2-3 мянган метр талбай, сайд нарын хоёрдугаар эмнэлгийн орчим, Дамбадацан хийдийн аюулгүйн тойрог гээд нийт 29 мянган метр талбайд зүлэгжилт, цэцэрлэгжилт хийгдэнэ. Одоогийн байдлаар ажил 50 хувьтай явж байна. Эдгээр талбайнууд нь зэрлэгшээд, талхлагдчихсан учраас хөрсөнд нь хоёр дахин боловсруулалт орж, цаг хугацаа их шаардсан байна. Мөн эдгээр талбайгаас ажил эхэлснээс хойш 200 портер чулуу, хаягдалтай машин ачуулж цэвэрлэн, тавдугаар сард хүйтрэлттэй байсан учраас зүлэгжилтийн ажил түр хүлээгдсэн аж. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 30 мянган цэцгийг  22 цэцгийн мандлаар хийх ба зүлэгжилтээ тойруулан цэцгээр чимэглэж өгөх юм байна. Баянзүрх дүүрэг наадам гэхэд ногоон зүлэг, цэцгэнд умбах нь бололтой.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж