Эрчүүдэд тавьдаг шалгуураа зөөллө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд тавьдаг шалгуураа зөөллө

Бурхан эхлээд эр хүнийг бүтээчихээд  дараа нь эмэгтэй хүнийг бүтээсэн гэдэг.  Түүхээс харахад эмч, ерөнхийлөгч, Есүс Христ, Аллах, Будда гээд бүх цаг үеийн баатрууд эрчүүд байсан. Эрчүүдийн  давамгайллыг  үгүйсгэх нь бид өөрсдийн хэл соёл, шашин, урлагыг үгүйсгэсэн хэрэг болно. Тэд хажууд нь эмэгтэй хүн байсан байгаагүй  бүгдийг хийж чадна гэж ойлгодог .  Эрчүүд насан туршийн харилцааг хүсч хайж явдаг хэдий ч уг харилцаа нь тэдний хувьд зайлшгүй шаардлагатай зүйл биш юм. Тэд эмэгтэй хүнтэй амьдралаа холбосон ч бай үгүй ч бай төрөлхийн  хайхрамжгүй санаа зовох зүйл бага байдаг.  Азтай одтой эрчүүд хөөрхөн царайнаас цаашгүй хүүхнүүдтэй гэрлэдэг нь нууц биш.
Нөгөө талаас эмэгтэйчүүд эр хүний тусламжгүй бол төгс байж хэзээ ч чадахгүй нь харагддаг. Зарим нэг жишэээнээс харахад бид өөрсдийн аз жаргалаас илүү хамтын амьдрал  чухал гэдгийг мэдэрдэг.  Бидний эргэн тойрон дахь соёлын нөлөө, бидний юу хийдгээс хамааралгүй бидний эцсийн зорилго бол хань болох хүнээ олох юм.
Гэсэн хэдий ч гэрлэлтийн хэв маяг өөрчлөгдсөөр байна. Саяхны нэгэн судалгаагаар 1970-2007 онд гэрлэсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь  боловсрол болон орлогоороо эрчүүдээс  давамгай байжээ. Гэр бүл дэхь  энэ хувьсгал нь  эрчүүдэд гэрлэлт ямар ашигтай болох мөн эмэгтэйчүүдэд гэрлэх шаардлага байна уу гэсэн асуудлыг хөндсөн олон өгүүлэл гарахад хүргэсэн юм. “Times” сэтгүүлд нийтлэгдсэн “  Эрчүүд баян эмэгтэйтэй гэрлэхийг хүсэх болсон уу?” өгүүлэлд Нью Жерсигээс ирсэн 38 настай нэр нөлөө бүхий сэтгэл судлаач бүсгүйн  Ражэлла Превитт “Өөртэйгөө  нэг сонирхол, нэг санаатай хүнийг олох маш хэцүү”   гэжээ.   Хэрэв таарч тохирох хүнээ олох  нь гэрлэлтийн хамгийн том асуудал бол яах вэ? Магадгүй доктор Превиттийн амьдрал  нь  эр хүний туслалцаагүй  ч  сайхан байж мэдэх юм. Дундаж орлоготой ажил төрөл эрхэлдэг эрчүүд сайхан ааш зантай, сайн бүсгүйтэй голдуу гэрлэдэг. Гэхдий тийм ч ухаантайг биш. Эрчүүдэд өөрсдөөс нь  илүү ухаантай бүсгүй  хэрэггүй. Магадгүй энэ бол зарим баян эрчүүд загвар өмсөгчдөөр эхнэрээ сольдог шалтгаан байж мэдэх юм. Ийм эрчүүдэд бүх  юм байдаг учираас тэдэнд эмэгтэй хүний туслалцаа дэмжлэг хэрэггүй байдаг.  Харин эмэгтэйчүүд эр нөхөртөө эдгээр бүх зүйл байгаасай гэж хүсдэг. Хэрэв доктор Превитт шиг эмэгтэйчүүд  эрчүүдэд тавьдаг шалгуураа арай зөөллөвөл түүний болзоо илүү амжилттай болох бүрэн боломжтой.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж