Пиццаг “ясаар” галдан жигнэж байна | News.MN

Пиццаг “ясаар” галдан жигнэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Пиццаг “ясаар” галдан жигнэж байна

ФОТО: GHERKINSTOMATOES.COM

Италийн прокуроруудад Неапольд пицца жигнэхдээ эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс гадна эрүүгийн хуулийг зөрчиж байна гэх сэжиг төржээ. “Il Giornale” сэтгүүлд бичсэнээр хотын хэд хэдэн жижиг пиццаны  газруудыг шалгаж эхэлсэн байна. Хотын оршуулгын газруудыг хэн ухаад авсыг нь зөөж байна вэ гэдгийг мөрдөн байцаах явцад пиццаны газрууд холбогдоод эхэлсэн гэнэ. Оршуулгын газрын хулгайч нар Неаполийн цагдаагийнханд гайхал төрүүлэхээ болиод удаж байна. Зөвхөн өнгөрсөн жилд тэд булшны 5000 цэцгийн савыг хулгайлсан ба харин энэ удаа тэд авс хулгайлан зөөх болсон нь хачин байлаа.
“Пицца нь Неаполийн бэлгэдлүүдийн нэг. Гэтэл энэ удаа уг хоолны имижийг томоор нураалаа. Түүнийг “ясаар” галдан хийж байсан гэхээр болов” хэмээн мөрдөн байцаагчид шагширч байна. Зарим зоогийн газрууд авсны модыг галдан хоолоо бэлтгэдэг байжээ. Учир нь XVIII зуунд пицца  зохиогдсоноос хойш түүнийг хийх арга хэвээр үлдэн хамгийн сайн пиццаг царс модоор галлан хийдэг гэж иржээ. Зарим жижиг зоогийн газрынхан царсанд зарцуулах мөнгөө хэмнэн хулгайлагдсан авсны модыг ашиглах болсон байна. Авс хулгайлдаг хэсэг бүлэг хүмүүс байна гэж цагдаа нар сэжиглэж байна. Нэг авснаас бараг нэг сарын түлэх модоо жижиг зоогийн газар авдаг хэмээн цагдаагийн мөрдөн байцаагч ярьж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Долгион ДЛН 2010-06-09 182.160.0.60

Яахавдээ сонирхолтой л мэдээлэл байна шдээ

Avatar

hudal medee 2010-06-09 86.49.58.30

dandaa hudal medee taraah jumaa odoo nuguu manai teneguud 1 sar tulne geed huur uhah baih daa iim jum bichihee boli l doo ta nar tegeed italid geed bgaa shuu arai ch dee

Avatar

od 2010-06-09 202.70.40.42

neg avsnaas buten sariin modnii heregtseegee avdag bj bolohuu avarga hunii avs yumuu haashaa yum neg avsaar chin odoo saindaa 1 ail 1 odor tulbel l duuschih yum bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж