
Италийн прокуроруудад Неапольд пицца жигнэхдээ эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс гадна эрүүгийн хуулийг зөрчиж байна гэх сэжиг төржээ. “Il Giornale” сэтгүүлд бичсэнээр хотын хэд хэдэн жижиг пиццаны газруудыг шалгаж эхэлсэн байна. Хотын оршуулгын газруудыг хэн ухаад авсыг нь зөөж байна вэ гэдгийг мөрдөн байцаах явцад пиццаны газрууд холбогдоод эхэлсэн гэнэ. Оршуулгын газрын хулгайч нар Неаполийн цагдаагийнханд гайхал төрүүлэхээ болиод удаж байна. Зөвхөн өнгөрсөн жилд тэд булшны 5000 цэцгийн савыг хулгайлсан ба харин энэ удаа тэд авс хулгайлан зөөх болсон нь хачин байлаа.
“Пицца нь Неаполийн бэлгэдлүүдийн нэг. Гэтэл энэ удаа уг хоолны имижийг томоор нураалаа. Түүнийг “ясаар” галдан хийж байсан гэхээр болов” хэмээн мөрдөн байцаагчид шагширч байна. Зарим зоогийн газрууд авсны модыг галдан хоолоо бэлтгэдэг байжээ. Учир нь XVIII зуунд пицца зохиогдсоноос хойш түүнийг хийх арга хэвээр үлдэн хамгийн сайн пиццаг царс модоор галлан хийдэг гэж иржээ. Зарим жижиг зоогийн газрынхан царсанд зарцуулах мөнгөө хэмнэн хулгайлагдсан авсны модыг ашиглах болсон байна. Авс хулгайлдаг хэсэг бүлэг хүмүүс байна гэж цагдаа нар сэжиглэж байна. Нэг авснаас бараг нэг сарын түлэх модоо жижиг зоогийн газар авдаг хэмээн цагдаагийн мөрдөн байцаагч ярьж байна.