Монголынхоо нэрийг нилээд олон улсад гаргаад амжсан сайхан бүсгүйчүүдийн нэг бол Нора. Тэрээр анх Сингапураас өөрийн мэргэжилийн загвар өмсөгч болох гараагаа эхэлж байсан бөгөөд дэлхийн олон оронд өөрийн нэрийг гаргаад амжжээ. Нора Сингапурын “Diva model”s агентлагт ажиллахын сацуу Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг . Түүгээр зогсохгүй “Chanel”-ийн загварын шоунд оролцсон цорын ганц Монгол модел билээ. Энгийн өөрийнхөөрөө хөөрхөн царай гоё бие галбираас илүүтэйгээр хүний хичээл зүтгэл мэдрэмжийг илүүд үздэг тэрээр өөрийн гэсэн загвар өмсөгч бэлтгэх сургалт явуулах гэж байгаа гэнэ. “Unique” загварын агентлаг нь дэлхийн загварын тайзан дээр гарах сонирхолтой залуус охидуудад зориулсан мэргэжлийн модель бэлтгэх сургалт явуулах аж. Энэхүү сургалт нь энэ сарын 25-нд нээгдэх бололтой. Харин олон улсын давцанд гарч мэргэжлийн модел болох сонирхолтой охид хөвгүүдэд гэхэд одоогоор уг агентлаг маань бүртгэлээ авч байгаа гэнэ шүү!
Э.ТЭКҮ