Мексикийн
хойд хэсэгт малтлага хийж байсан археологийн багийнхан 72 сая жилийн
настай үлэг гүрвэлийн аварга том нуруу олжээ. Нийтдээ таван метр урттай
уг нуруу нь хойд америкаас олдож байгаа хоёр дахь хамгийн том нуруу юм.
Өмнө нь Мексикээс ийм хэмжээний үлэг гүрвэл олдож байгаагүй бөгөөд энэ
нь хамгийн анхныхд тооцогдож байгаа билээ. Алсаас мэдрэгчийн
тусламжтайгаар газарт таван метрийн урттай үлэг гүрвэл байгаа нь
тогтоогдсон бөгөөд 20 өдрийн турш малтлагын ажлыг гүйцэтгэжээ. Эрдэмтэд
эхний байдлаар дүгнэлтээ гаргасан байна. Эхний дүгнэлтээр газар уснаа
явагч үлэг гүрвэл байсан бөгөөд одоогоос 66 сая жилийн тэртээ мөхөж үгүй
болсон нь тогтоогджээ. Мөн цэрдийн галавийн үед амьдарч байсан болов уу
гэсэн анхны таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Мексикийн үндэсний
археологийн хүрээлэнгийн малтаж илрүүлсэн уг үлэг гүрвэлийн нурууг, АНУ
руу илгээж бүрэн шинжилгээнд оруулах юм байна.

Б.СҮХ