“Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

“Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг хийнэ гэв

МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнгөрсөн пүрэв гаригт Бага хурлыг долдугаар сарын 30-нд хуралдуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг өчигдөр авах ёстой байсан ч удирдлагуудын зүгээс ямар ч тайлбар хийгээгүй аж. Тиймээс намын дүрэмд заасны дагуу Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар Бага хурлыг долдугаар сарын 30-ний 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хийнэ гэж “Шинэчилье” хөдөлгөөний залуус хэллээ.

Бага хурлаар удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагыг огцруулахын зэрэгцээ Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэх. Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх, намын их хурлыг зарлан хуралдуулах товыг бас гаргана гэж байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж