“Дээлтэй Монгол-2013” наадамд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

“Дээлтэй Монгол-2013” наадамд амжилттай оролцлоо

Mонголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл, хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам уламжлал болон 7 дахь жилдээ 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдлаа.

“Дээлтэй Монгол-2013” наадамд Хан-Үүл дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс алба, хороодын албан хаагчид болон 2000 гаруй иргэдийг хамруулан Монгол дээл, хувцасны түүхийг харуулсан хөтөлбөрийн дагуу жагсан оролцож, “Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг”-ээр шалгарсан амжилт гаргалаа. Наадмын үеэр шилдэг оролцогчдын шалгаруулалт явагдсан бөгөөд тус дүүргээс оролцсон гадаад болон дотоодын иргэд Монгол үндэстний дээл хувцастай гадаадын шилдэг оролцогчийн 1-р байр, хамгийн сайхан үндэсний дээл хувцастай хүүхэд болон шилдэг хосын тусгай байрын шагналуудыг тус тус хүртсэн юм.

Тус наадмын үеэр Монгол үндэстний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, үндэсний дээл хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд идэвхтэй оролцсон бөгөөд хүүхэд залуучуудад түүх соёлоороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой наадам болж өндөрлөлөө.
 

Нийгмийн хөгжлийн хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж