Бүсгүйчүүдийн хөтөч “MAKEUP” сэтгүүл

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийн хөтөч “MAKEUP” сэтгүүл

Үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн ховор тийм үү. Тэр тусмаа бүсгүйчүүд нүүрээ будсан байхдаа илүү өөртөө итгэлтэй болдог. Тэгвэл бүсгүйчүүдэд зориулсан “MAKEUP” сэтгүүл мэндэлжээ. Бүсгүйчүүд бид өөрөө өөртөө тодорхой хэмжээгээр будалтаа хийж сурсан байдаг ч бидэнд мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй хэрэг болдог. Тэр бүр бид өөртөө цаг гарган үнэтэй салон зорьж, нүүр будагчдаас зөвлөгөө авч чаддаггүй. Тиймээс бүсгүй таныг гоо үзэсгэлэнтэй байж, зөв будаж сурахад тань туслахаар монголын анхны мэргэжлийн makeup, гоо зүйн сэтгүүл мэндэлжээ. Бүсгүй таны завгүй амьдралын хэв маягт энэ л сэтгүүл хамгийн дотны гоо сайхны багш мөн хэзээд хэрэгтэй гарын авлага, хөтөч тань байх нь ээ.

“MAKEUP” сэтгүүлээс та нүүр будалт ямар байх хэрэгтэй, зөв будалт гэж юу вэ, арьсаа хэрхэн арчлах, үс болон хумсны арчилгаа, биеийн арьсны тухай гээд гоо сайханд ямар асуудал байна түүний хариултыг тодорхой авах нь ээ. Сэтгүүлийн хамт олноос бүсгүйчүүдэд хандан “MAKEUP”- тай байхад өөрөө өөртөө артист байна гэдгийг амлаад байгаа юм.


Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж