“Хар сарнай” хамтлагийнхан уран бүтээлээ хийгээд 17 долоон жилийн нүүрийг үзжээ. Харин тус хамтлаг маань ирэх өвөл тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус хамтлагийн дуучин С.Амармандах тун удахгүй Төрийн шагналт Д.Сосорбарамтай хамтарсан шинэхэн уран бүтээлийн ажилд ороод байгаа гэнэ. Уг уран бүтээлийнх нь нэр нь “Их хаантай учирсан зүүд” гэнэ. Энэхүү уран бүтээл нь одоогоор кипний зураг авалтны хэсэгтээ явж байгаа ажээ.
Энүүхэндээ л гэхэд Х.Лхагвасүрэн, Т.Дэлгэрмөрөн болон С.Амармандах нарыг БНСУ болон Япон дахь шүтэн бишрэгчид нь уриад байгаа бололтой. Харин тэдний гадаадын фэнүүдтэйгээ уулзаж, тоглолтоо сонирхуулах эсэх нь хараахан тодорхойгүй байгаа ажээ.
Э.ТЭКҮ