Селена Гомез Брэдли Куперийн үнэнч фэн

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Селена Гомез Брэдли Куперийн үнэнч фэн

Залуу дуучин жүжигчин Селена Гомез саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Silver Linings Playbook” киноны од, жүжигчин Брэдли Куперийг хамгийн дур булаам эр. Хэрвээ түүнтэй уулзах завшаан тохиолдвол үнэнч фэнүүдийнх нь нэг гэдгээ заавал хэлнэ” хэмээн ярьжээ. Канадын поп од Жастин Биберийн экс найз бүсгүй тэрээр өчигдөр 22 насныхаа төрсөн өдрийг гэр бүл ойр дотныхоо найзуудтай тэмдэглэсэн гэнэ.

Энэ үеэр “Extra” сэтгүүлд “Селена төрсөн өдөртөө Жастиныг урьжээ. Тэд хайрын романстаа цэг тавьсан ч сайн найзууд хэвээрээ тул Селенагийн төрсөн өдөрт хүрэлцэн зочдын дунд Жастин харагдвал гайхах хэрэггүй бололтой” гэжээ.

Кино карейрын хувьд Селена хамгийн сүүлд найруулагч Виктор Ганзалесийн өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн “The Wizards Return: Alex vs. Alex” кинонд тоглоод байгаа юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж