Филиппиний удам залгамжилсан ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Филиппиний удам залгамжилсан ерөнхийлөгч

ФОТО: REUTERS

Филиппиний шинэ ерөнхийлөгчөөр бага Бениньо Акино сонгогдлоо. Өнгөрсөн мягмар гаригт парламентын хоёр танхим тавдугаар сарын 10-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцээд бага Акиногийн төлөө 15 сая хүн санал өгсөн гэв. Түүний өрсөлдөгч, ерөнхийлөгч асан Жозеф Эстрадагийн төлөө 9,5 сая хүн санал өгчээ. Шинэ ерөнхийлөгч авлига ба ядууралтай тэмцэхээ амлаад байна. Акиног ерөнхийлөгчөөр лхагва гаригт албан ёсоор зарласан ба тангараг өргөх ёслол нь зургадугаар сарын 30-нд болно.
Бага Акино 12 жилийн турш сенатор байсан ба тэрээр нөлөө бүхий улс төрчийн ургийн төлөөлөгч юм. Ерөнхийлөгчийн өвөө I Бениньо дэлхийн хоёрдугаар дайны үед парламентын дарга байлаа. Эцэг II Бениньо нь сөрөг хүчний лидер байгаад 1983 онд дарангуйлагч Фердинанд Маркосын тушаалаар алагджээ. Ерөнхийлөгчийн эх Корасон Акино тус орны тэргүүнээр 1986-1992 онуудад ажиллаж байгаад дараа нь улс төрд бараг оролцоогүй. Гэхдээ авлигын хэрэгт холбогдсон ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн эсрэг зогсон 2001 оны сонгуулиар Глориа Макапагал Арройог дэмжиж байлаа.
Сонгуулийн сурталчилгааны кампани зарим зөрчилтэйгөөр явагдсан ба ерөнхийлөгчийн хамт бүс нутгийн эрх баригчид сонгогдож байсан учир буудалцаантай байлаа. Бараг 100 хүн хэлмэгдсэнээс найм нь алагдсан юм. Мөн сонгуулийн ажиллагаанд “Smartmatic” компанийн тоолох машиныг ашигласан нь заримдаа жагсаалаас гарсан байлаа. Үүнээс үүдэн санал хураах цэгүүд нэг цагаар илүү ажилласан учир парламент сонгуулийн дүнг тусгайлан авч үзэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж