Хоёр дахь хүн нь Мариуш Казана | News.MN

Хоёр дахь хүн нь Мариуш Казана

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хоёр дахь хүн нь Мариуш Казана

Польшийн ерөнхийлөгчийн онгоцны нисгэгчийн кабинд байсан хоёр дахь хүн нь Польшийн ГХЯ-ны дипломат протоколын албаны тэргүүн Мариуш Казана гэж тус улсын ПАП агентлаг мэдээлжээ.
Смоленскийн орчим сүйрсэн онгоцны нисгэгч нарын бүхээгт байсан гадны хоёр хүний нэг нь Нисэх хүчний командлагч Анджей Бласик байсан, харин хоёр дахь нь Мариуш Казана байж магадгүй хэмээн хэвлэлүүдээр бичиж байлаа. Одоо тэр хүн нь Казана мөн гэж шинжээчид нэг мөр тогтоогоод байна гэж тус агентлаг тэмдэглэжээ.
Нисэх хүчний командлагч онгоцны жолооны ард байсан гэдгийг шинжээчид батлаагүй үгүйсгэж байна гэж ПАП мэдээлсэн байв. Осолдох үеэр нисгэгч нь байрандаа хамгаалалтын бүстэй байсан ба командлагч бүхээгт зогсож эсвэл сандал дээр сууж байсан бололтой. “Цаашид юу хийх вэ гэсэн ерөнхийлөгчийн шийдвэр бидэнд алга” гэж хэлсэн ярианы бичлэгийн эзэн нь Казана хэмээн уг агентлаг хэлж байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж