Таеквондочид таван медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Таеквондочид таван медаль хүртжээ

Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 90 орны  таеквон-дочид өрсөлдсөн байна. Харин манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Ингээд 18 дахь удаагийн олон улсын таеквон-догийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
  • Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эрэгтэй төрөлд Б.Бишгарав  алтан медаль
  • Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эмэгтэй төрөлд Я.Энхзул хүрэл медаль
  • Хатуу биет хугалах эмэгтэй төрөлд М.Мөнхжаргал алтан медаль
  • Хатуу биет хугалах эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль /М.Мөнхжаргал, Ц.Дэлгэрцэцэг, н.Гэрэлмаа, С.Будхүү, Г.Уранбилэг, /
  • Тулааны төрлийн эмэгтэй -45 кг жинд Г.Уранбилэг хүрэл медалийг тус тус хүртжээ.

 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж