Тавантолгой эдийн засгийг хэд дахин үржүүлэх вэ? | News.MN

Тавантолгой эдийн засгийг хэд дахин үржүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тавантолгой эдийн засгийг хэд дахин үржүүлэх вэ?

Бангладеш зарим талаараа Монголтой минь адилхан гэж тэнд амьдардаг нэгэн танил ярьсан юм. Хөгжил буурай, хүн амынх нь дийлэнх ядуу хэрнээ нэг л их дуулж, хуурдсан хүмүүс  байдаг.  Гашуун боловч үүгээрээ эх орныг минь санагдуулдаг, Монголд хөгжлийн ямар ч локомотив (зүтгүүр) алга гэж нэлээн хэдэн жилийн өмнө түүний ярьсныг санав. Харин түүний ийн ярьснаас хойш Монголд нөхцөл байдал үнэхээр өөрчлөгджээ. Тэгэхэд  “Боб” хочит Фрийдландын мөрөөдлийн үзүүр дэх Оюутолгойн зэс, алтны орд олонх монгол хүнд сураггүй байсан бол өнөөдөр уг аварга ордын үүцийг нэгэнт задалж эхэлжээ.

Наранд ангасан халуун элсэн дээгүүр нь хонин гүрвэл л год шод хийхээс өөр амьдралгүй шахам төсөөлөгдөж байсан Монголын өмнөд говьд дахиад нэгэн аварга үүцийг нээхээр зэхэж буй нь Тавантолгойн нүүрсний орд юм. Оюутолгойн ордыг олборлосноороо бид дэлхийн зэсийн зах зээлд томоохон тоглогч болох бол Тавантолгойн нүүрсний 1.8 тэрбум тонн нөөцийг эргэлтэд оруулснаар дэлхийд танигдах үйлдвэрлэгч болно. Ашигт малтмалын асар баян нөөцтэй хэрнээ өнөөдрийг хүртэл бараг юу ч үйлдвэрлэж үзээгүй Монгол Улс дэлхийн тавцанд өрсөлдөхүйц “үйлдвэрлэгч” болоод зогсохгүй, эдийн засгаа урагш чирэх зүтгүүртэй болж буй нь энэ юм.

Дэлхийн хүн ам өнөөдрийн хурдаар цааш өслөө гэхэд үүнийг даган бий болох зэсийн хэрэгцээг гүйцэх үйлдвэрлэгч алга байгаа нөхцөлд бид Оюутолгойн ордоо олборлож эхэлснээр өрсөлдөгчгүй шахам зах зээл дээр гарна. Тэгвэл уг ордын зэсээс дутуугүй үр ашгийг бидэнд авчрах Тавантолгойн коксжих нүүрс бол эрчим хүчний төдийгүй ган боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд. Ганг хайлуулах өндөр температурыг зөвхөн кокс л бий болгодог аж…

Зах зээлд өрсөлдөх үнэт түүхий эдийн олборлолт, уул уурхайг даган эдийн засгийн шинэ бүтцүүд бий болдог бөгөөд ингэснээр уул уурхай нь жинхэнэ утгаар хөгжлийн зүтгүүр болдог жишээг Австралийн загвараас харж болно. Хөдөө аж ахуй, уул уурхай нь эдийн засгийнх нь үндэс бөгөөд үүгээрээ Монголтой төстэй харагдах боловч үнэндээ уул уурхайг дагалдах бусад ажил, үйлчилгээний салбар ДНБ-д өндөр хувийг эзэлдэг байна. Уул уурхай бол ердөө зүтгүүр нь, харин эдийн засгийн өсөлтийг хангадаг, хүн амд ажлын байр, орлогыг бий болгодог бүтцүүд нь уул уурхайг дагаж үүссэн байдаг аж.
Өнөөдөр эрх барьж буй голлох хоёр намын хамтарсан Засгийн газрын гаргасан уул уурхайн томоохон шийдлүүд ч Австралийн дээрх загварыг монголшуулах хандлагыг дагуулж буй юм. Ордуудын хөрөнгө оруулалт, олборлолтын “патент”-ыг өөрсдөө эзэмших, хувь хэмжээгээ өсгөх гэж улайрахаас илүүтэй шууд болон шууд бус үр нөлөөг нь нэмэгдүүлэх, энэ явцад аль болох олон хүн үр ашгийг нь хүртэж байх нь үнэндээ чухал юм.

Засгийн газрын боловсруулсан төслөөс харахад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулснаар зөвхөн уурхайд гэхэд 1200, нүүрс баяжуулах үйлдвэрт 700-аад, цахилгаан эрчим хүчний станц, дамжуулах шугам, дэд станц зэрэгт мөн 1200 орчим, үйлдвэрлэлийн барилга байгууламжид 250 ажлын байр гаргахаар төлөвлөжээ. Хамгийн чухал нь Тавантолгойг дагалдан үйлчилгээний газруудад 150 гаруй байгууллага, хүнс ханган нийлүүлэхэд үндэсний хэмжээний 50 гаруй байгууллага, техникийн ханган нийлүүлэлтэд 215 байгууллага хамрагдан оролцох тооцоо гарчээ. Мөн эрчимжсэн мал аж ахуйн 100 ферм, банк, санхүүгийн 12 аж ахуйн нэгж шаардлагатай гэжээ. Уг бүсэд багаар бодоход 45 мянга гаруй хүн амтай хот босохоор байгаа бөгөөд үүнийг дагаад эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд боловсрол, соёлын байгууллагууд шаардагдах бөгөөд тэр хэрээр ажлын байр, эдийн засгийн эргэлт бий болох юм. Уул уурхайн “үржүүлэхийн хүрд” буюу дагалдах салбаруудаар дамжуулан эдийн засгийг тэтгэх зарчим гэдгийг ердөө дээрх байдлаар хялбарчлан ойлгож болно.

Дэлхийн зах зээл дээр 2008 онд коксжсон нүүрсний үнэ 300 ам.доллар хүрч байсан ч санхүүгийн хямралын улмаас шалдаа буусан нь үнэн. Харин одоо эргээд эдийн засаг сайжрах хандлагыг дагаад нүүрсний үнэ өсч байна. Тэгэхээр энэ өсөлтийн үеийг бид алдахаас урьтаад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах нь монголчуудын эрх ашиг. Бид хөгжилд хүргэх “галт тэргэнд” суух тасалбараа авчихаад байсан, харин одоо л галт тэрэгний цуваандаа зүтгүүртэй болж байна.   Цуваа одоо л жинхэнэ ёсоор урагш хурд аван хөдлөх тэнхээтэй боллоо.

З.БОРГИЛМАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ijilee 2010-06-09 133.28.19.15

unshihad saihan blaa

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Бид бүхэн дэлхийн 200 гаруй улсын суурин болон үүрэн телефон утасруу маш хямд ярих боломжтой боллоо Дээрх сайтаас дэлгэрэнгүйг лавлана уу

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Бид бүхэн дэлхийн 200 гаруй улсын суурин болон үүрэн телефон утасруу маш хямд ярих боломжтой боллоо Дээрх сайтаас дэлгэрэнгүйг лавлана уу

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Бид бүхэн дэлхийн 200 гаруй улсын суурин болон үүрэн телефон утасруу маш хямд ярих боломжтой боллоо Дээрх сайтаас дэлгэрэнгүйг лавлана уу

Avatar

СОЛОНГОСТ БУЙ НЭГЭН МОНГОЛ 2010-06-09 211.196.86.186

БНСУ-ЫН ХӨГЖЛИЙГ ХАРААД БАЙХАД ЭД НАР ГАЗРЫНХАА ХЭВЛИЙД ЯМАРЧ НӨӨЦГҮЙ Л БАЙЖ ТӨМӨР ҮЙЛДВЭРЛЭЭД Л НЕФТИЙН ТӨРЛИЙН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БОРЛУУЛААД БАЙХ ЮМ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ АВЧ ЯВАА ГОЛ ЗҮТГҮҮРҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН МЭДЭЛД ОРУУЛЧААД ТЭРИЙГЭЭ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БАЙЛГАЖ ЧАДСАНААРАА БНСУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖСӨН ЮМ БИЛ ЭЭ ПОСКО ГЭЖ ТӨМӨРЛӨГИЙН АГУУ ТОМ МАНГАСЫН 1970-ААД ОНЫ Х-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ БАЙГУУЛЖ БАЙСАН ЭНЭ НЬ ӨДГӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН НЭГ БОЛСОН БАЙНА ЕРДӨӨ 20-30ХАН ЖИЛИЙН ДАРАА Л ҮР ДҮНГЭЭ ХАРУУЛААД ЭХЭЛЖЭЭ БИДЭНД Ч ГЭСЭН ИЙМ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЧИХ МУНДАГ УЛЧ ТӨРЧИД ИХ БАЙГААСАЙ ЭХ ОРНОО БОДДОГ ХАЙРАЛДАГ УЛС ТӨРИЙН ЛИДЕРҮҮДИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ДЭМЖЭЭСЭЙ

Avatar

9999 2010-06-09 202.131.233.60

Үнэхээр сайхан өөдрөг юм бичсэнд баярлалаа Дандаа л уруугаа харсан тогоо шиг юм уншсаар байгаад залхаж байна шүү

Avatar

Утасны Карт Авъя 2010-06-09 71.155.234.106

Хэрэглэхэд хэлбэр нэгж минут унахгүй утасны карт wwwmongolianworldcom Америк Канад дахь Монгол хэрэглэгчид чанарыг нь сайн мэднэ

Avatar

Унадагүй утасны карт USUKAUCAEUASIA 2010-06-09 71.155.234.106

Хэрэглэхэд хэлбэр нэгж минут унахгүй утасны карт wwwmongolianworldcom Америк Канад дахь Монгол хэрэглэгчид чанарыг нь сайн мэднэ

Avatar

Зочин 2010-06-09 124.158.107.58

Боргилмаагийн нийтлэлүүдийг унших дуртай Даацтай ирээдүйг харсан өөдрөг нийтлэлүүд байдаг Оюутолгойг толгойтой бүхэн л эсэргүүцэж байх шиг байна Экс Энхбаяраас эхлээд Цаг хугацаа харуулна бизээ СБаярын Монголчуудын өмнө байгуулсан том гавьяа шүү Оюутолгойг эргэлтэд оруулсан нь НЭнхбаяр бол Оюутолгой дээр зүгээр л улс төрийн хожоотой байх гэсэн тоглолт л хийж байгаа Авирмэд мэт нь Орос Хятадын гар хөл болж хэдэн цаас авчихсан нийгмийг турхирсан эсэргүүцэл бий болгох гэж оролдож байгаа гэж хардаж байна Үнэндээ Монголд гуравдагч орнуудын даацтай хөрөнгө оруулалт хэрэгтэй эргээд энэ нь манай улсын тусгаар тогтнолын бас нэг баталгаа болох юмаа л гэж харж байгаа

Avatar

zochin 2010-06-09 202.179.10.58

Mongkliin bayalag Hyatad ruu ursaj toriin tomchuud bayajij ba Gobi-Altain ITH-in darga Ergenebat shig ooriinhoo halaasiig l bodoj aimgiinhaa hamag baylagiig har hayatad ogdog darga zaolah heregtei baina

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Borgilmaad yu heleh geed l baina daa ene ch hyatadiin taliin hulsnii setguulch dee neg heseg nariin tumur zamaar tarhi ugaah geed l hicheegeed baisan

Avatar

иргэн 2010-06-09 202.170.82.31

бид удахгүй сайхан орон болно

Avatar

Bid 2010-06-09 202.180.220.35

bid ene buhniig mash sain hiih heregtei olon bolomjuudiig harah heregte

Avatar

йыгвти 2010-06-09 124.158.124.150

Цахим Монголын №1 брэнд

Avatar

asu.mn 2010-06-09 124.158.124.150

Цахим Монголын №1 брэнд

Avatar

Зочин 2010-06-09 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Зочин 2010-06-09 180.149.64.196

Ene Enhbayar s** yu geed h*****d bnaa

Avatar

Baatar 2010-06-09 180.235.174.211

Bid chuhal tsag ued amidarj baina Alivaa zuiliig muuchlaj tsaga uerhees iluutei oldoj bui bolomj garj boloh taashdiin handlagyg zov tootsoolj am amidralaa ood ni tatahyg zaluuchuuddaa urialiya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж