Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

via "Дээд Ухамсар" төв

Хүмүүн гэдэг
амиа борлуулагч, бодлогогүй, ухаангүй байдаг юм шүү

Хайрлаарай
тэднийг, хамаагүй

Сайныг
үйлдвэл тэд чамайг дотуур тамиртай, дороо нойтон гэж гоочилно шүү

Сайныг
үйлдээрэй, хамаагүй

Амжилт
хийморийг олбол чи хуурамч нөхдийг бас жинхэнэ дайсныг олно

Амжилтанд
хүрээрэй, хамаагүй

Өнөөдөр
үйлдсэн сайн үйлс чинь маргааш гэхэд мартагдаж болох шүү

Сайныг
үйлдээрэй, хамаагүй

Зөв шулуун,
чин үнэн зан чинь чамд хор учруулж мэднэ шүү

Зөв шулуун,
чин үнэнчээр амьдраарай, хамаагүй

Уужуу ухаан,
холч бодолтой хүмүүс ухаан богино, хомс бодолтой нэгэнд оногдож мэднэ шүү

Уужуу томоор
бодоорой, хамаагүй

Хүмүүс
ялагдагсдыг хөөрхийлөвч, зөвхөн ялагчийг л дагадаг юм шүү

Ялагдагсдын
төлөө тэмцээрэй, хамаагүй

Босгох гэж
насаа барсан ажил чинь ганц шөнийн дотор нурж болно шүү

Барьж
босгоорой, хамаагүй

Хүмүүст
туслалцаа үнэхээр хэрэгтэй, гэхдээ чамайг тусалбал эргээд ээрч дайрч мэднэ шүү

Туслаарай
тэдэнд, хамаагүй

Энэ
ертөнцийн төлөө хамаг л сайныг өгөөрэй, эргээд чи улаан нүүрэндээ татуулж мэднэ
шүү

Эцсээ хүртэл
хамаг л сайнаа өгөөрэй, хамаагүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж