«Кембрижийн герцогийн хатан 16,24 цагт хүүгээ эсэн мэнд төрүүллээ» гэж Кенсингтоны орны долдугаар сарын 22-ны мэдээнд өгүүлэв. Хүүхдийн жин нь 8 фунт, 6 унци гэсэн нь 3,8 кг гэсэн үг юм. Эх хүү хоёр эмнэлэгт нэг хонох юм.
Хүүхдийн хүйсийг хааны ордны уламжлалын дагуу төрөх хүртэл нь нууж байв. Уильям, Кейт хоёр ч гол нууцыг сахихаар шийдэн өөрсдөө хүйсийг нь урьдчилан мэдэхгүй гэж байсан. Хаан ширээг залгамжлах хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тэр хоёрын хүүхэд хүйсээс үл хамааран хаан ширээг залгамжилж байгаа.
Кембрижийн герцог, герцогийн хатан хоёрын анхны хүү Кембрижийн хан хүү цолыг авсан ба тэрээр 31 жилийн өмнө эцэг нь төрсөн Лондоны баруун дүүрэг дэх Хувилгаан Мариягийн эмнэлэгт төржээ.
Баяртай мэдээний албан ёсны зарлалыг Букингемийн ордны хаалга дээр өлгөсөн ба Тауэрын цамхаг, Грин хүрээлэнгээс уг баярт зориулсан ёслолын буудлага хийгдэнэ.
Жонон Уильям ойрын өдрүүдийг гэр бүлдээ өнгөрөөх бөгөөд залуу эцэг гээд Хаантны нисэх хүчин түүнд хоёр долоо хоногийн амралт олгосон байна. Хүүхэд нь Чарльз жононгийн анхны ач, хатан хааны гурав дахь гуч нь болж байна.
Виндзоруудын урт наслалтыг тооцсон сэтгүүлчид одоо төрсөн хүүхэд 2062 оноос наана хаан ширээнд суухгүй гэсэн байна. Хэрэв тэр 87 нас хүртэл амьдарвал XXII зууны анхны хаан болж чадах ажээ.
Британийн сонинуудын эхний нүүр хэдэн долоо хоногийн турш Их Британи даяар хүлээж байсан Кембрижийн герцог, герцогийн хатан хоёрын анхны хүүд зориулагджээ.
The Sun сонин нэгэн удаа нэрээ өөрчлөхөөр шийдэн "Хүү" (The Son) нэртэйгээр гарсан байна. Сонины хавтас нь хаантны эмч нарын бэлтгэн гарын үсгээ тавьсан хүү төрсөн тухай албан ёсны мэдэгдлээр чимэглэгдсэн байна.
Times сонин бэлэг дурсгалын тусгай дугаар гаргалаа. Кейт, Уильям хоёрын зурагтай сонины нүүрний өнцөгт нь “Энэ ертанцөд тавтай морил” гэсэн үг бичигджээ. Уг сонин твиттерт баярын ил захидлыг тавьжээ. Ил захидалд уламжлалт өрөв тас биш хааны хун хушуундаа баадан авч яваагаар зурагдсан байна. Мөн олон нийтийн сүлжээнд уг сонины шоглоомын хавтас тавигдав. Тэнд хувилгаан Мариягийн эмнэлэгийн “Линдо” жигүүрийн ойролцоо байгаа сэтгүүлчдийн зургийг тавиад “Хүү төржээ” гэсэн бичгийн дор нь”одоо бид гэртээ харьж болох уу?” гэсэн бас нэг өгүүлбэр гаргажээ.
Daily Star, Daily Telegraph, Daily Express хавтсандаа Кетрин Миддлтоны зургийг тавьсан бол Daily Mail сонин өвөө болсон Уэльсийн жонон Чарльзын зургийг нийтлэв. Харин Independent ба Guardian сонинууд хүү төрсөн албан ёсны мэдээллийг Букингемын орны наана тавин нэгдүгээр нүүрээ бүтээжээ.
Хааны ширээний хүүхдүүд
Жонон Уильям түүний эхнэр Кэтрин Миддлтон нарын анхны хүү төрлөө. Энэ баярт явдлыг тохиолдуулан Оросын «Лента.ру» сайт Британийн хаадын гэр бүлийн цомгийн зургуудаас нийтэлсэн байна. Хаан ширээнд сууж амжсан эдгээр хүмүүс хүүхэд ахуйдаа ямар байсан бэ? Цомгийг 1837 оны зургадугаар сарын 20-нд хаан ширээнд заларсан хатан хаан Викториягийн зураг эхлүүлж байна. Тэрээр хаан ширээ залгамжлагч нар нь нялхаараа мөнх бусыг үзүүлсэн IV Вильгельм хааны үеэл дүү нь байжээ. Викториягийн үр сад өнөөгийн эрх баригч Виндзорын эхний төлөөлөгчид нь болсон билээ.
Зургийг: Stephen Poyntz Denning / commons.wikimedia.org
Фото: Caldesi and Montecchi / commons.wikimedia.org
Зургийг: Commons.wikimedia.org
Фото: Hulton Archive / Freier Fotograf / commons.wikimedia.org
Фото: Bain News Service / Commons.wikimedia.org
Фото: National Portrait Gallery
Фото: National Portrait Gallery
Фото: historum.com
Фото: National Portrait Gallery
Фото: The Royal Collection / royal.gov.uk
Фото: The Royal Collection / royal.gov.uk
Фото: Rex Features / FOTODOM.RU
Фото: News Ltd/Newspix / Rex Features / FOTODOM.RU
Хан хүү Чарльз, 1959 он.
Фото: Daily Mail / Rex Features / FOTODOM.RU
Чарльз жонон, түүний эхнэр Диана гүнж ба хүү Уильям нар.
Фото: Rex Features / FOTODOM.RU
Чарльз, Диана хоёр хүүхдүүдийн хамт.
Фото: Mauro Carraro / Rex Features / FOTODOM.RU
Хан хөвгүүд: Уильям, Чарльз
Хан хүү Гарри.
Фото: Mike Forster / Daily Mail /Rex Features / FOTODOM.RU
Жонон Уильям эхнэр Кэтрины хамт, 2011 оны дөрөвдүгээр сарын 29. Фото: Ho New / Reuters
Уильям эхнэрийн хамт, 2012 оны арванхоёрдугаар сарын 6.