Ихрүүдийг дайрсан жолоочид дөрвөн жилийн ял оноожээ | News.MN

Ихрүүдийг дайрсан жолоочид дөрвөн жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Ихрүүдийг дайрсан жолоочид дөрвөн жилийн ял оноожээ

Хичээлээ тараад харьж явсан есөн настай хоёр ихэр хүүхдийг “Цайз” захын орчим автобусаар дайрч, нэгийг нь хүнд гэмтээж, нэгнийх нь амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн хавар гарсан. Уг хэргийг үйлдсэн том оврын автобусны жолооч Х.Майданд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гаригт болох байсан ч  шинжээчийг шүүх хуралд оролцуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагч санал гаргасан учир өчигдөр хийсэн юм. Шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн танхимд болж өнгөрлөө. Шүүх хурлыг тус дүүргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан явуулж, улсын яллагч Ц.Мөнхжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хохирогч М.Мөнхбат, н.Алтанчимэг, шүүгдэгч Х.Майдан нар оролцсон юм. Шүүхээс шүүгдэгч Х.Майданд ЭХ-ийн ТА-ийн 215 дугаар зүйлийн 215,3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

anduh 2010-06-09 202.175.184.91

4hen uu araichdee

Avatar

Зочин 2010-06-09 202.179.20.175

Ene Maidan gej kazak hun yum uu daa Talbai gej kazak helnees orchuulagdaj baina

Avatar

jamal 2010-06-09 203.91.117.3

4хөн жил үү арай ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж