Хасбанк бизнес үйлчилгээний шинэ төв нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хасбанк бизнес үйлчилгээний шинэ төв нээлээ

Үндэсний хэмжээний бизнес эрхлэгчдэд Хасбанк бизнес үйлчилгээний шинэ төв нээлээ
Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдэд банкны бүх төрлийн үйлчилгээ хүргэх хоёр дахь Бизнес Үйлчилгээний Төв Сентрал Тауэрт нээгдлээ.
ХасБанкны Бизнес Үйлчилгээний Төвүүд харилцагч бүрийн онцгой хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн шийдлийн багцуудыг хүргэх болно. Тухайлбал эдгээр төвүүдээс 3.0 тэрбум хүртэл төгрөгийн төслийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 8 хүртэл жилийн хугацаатай зээлэх, бүх төрлийн аккредитив, баталгаа гаргуулах боломжтой төдийгүй  хувийн банкны үйлчилгээ авч болох юм.

Шинэ төвийн хаяг:
Сэнтрал Тауэр, 5 давхар
Сүхбаатарын талбай -210620a,
Улаанбаатар хот         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж