Эртний сүм хийдийн ховор гэрэл зургуудыг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Эртний сүм хийдийн ховор гэрэл зургуудыг дэлгэлээ

“Blue moon” арт галерейд өнөөдөр Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнд 1937 онд коммунист дэглэмийн үед хатуу харгис бодлогоор устсан сүм хийдүүдийн 260 гаруй гэрэл зургийг дэлгэсэн юм. Эдгээр гэрэл зургуудаар дамжуулан Монголын өв соёл ямар өндөр төвшинд харуулахыг зорьжээ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчууд эрх чөлөөтэй болж өв сёолоо чөлөөтэйгээр ярих боломж олсон нь энэхүү үзэсгэлэнг дэлгэх бас нэгэн хөшүүрэг болсон аж. Өнөөдөр зөвхөн сүм хийдүүдийн гэрэл зураг дэлгэгдсэн юм. Харин Гандантэгчинлэн хийдээс санаачилсэн өв соёл, түүх өгүүлэх уг гэрэл зургийн үзэсгэлэн цаашид үргэлжилж, дан лам нарын эртний ховор гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэх нь. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монголын буддизмыг судалдаг дэлхийн Англи, Франц, Норвеги зэрэг 36 орны 480 гаруй зочин иржээ. Уг үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж